Wednesday, December 23, 2009

Миний машин УИХ-ын гишүүний машинаас илүү

ТА Ч МАШИНТАЙ БИ Ч МАШИНТАЙ.
Автомашины хортой утаа агаарын бохирдолд хувь нэмрээ багагүй оруулж байна. Жолооч нар дасал болсон бензин дизелийн хэрэглээнээсээ салж чадахгүй. Нийслэлийн агаарын бохирдолын 30 гаруй хувийг автомашины хорт утаа эзэлж байна.
нийслэлд 120 гаруй мянган автомашин бүртгэлтэй. Өнгөрсөн жилийн авто техникийн улсын үзлэг тооллогод хамрагдсан нийслэлийн 106,8 мянган машины 75525 нь буюу 70,7% нь бензинээр ажилладаг. Харин 30846 нь бензинээс ч илүү хортой дизель хөдөлгүүртэй байхад ердөө л 514 ширхэг авто машин хийн түлшээр явдаг байна. Бензинээр ажилладаг нэг авто машин ганц минутын дотор 1000-2500 литр агаарыг бохирдуулж байна. Бензинээр явдаг төмөр хүлэг нэг км-т 0,93 грамм нүүрсхүчлийн дан исэл ялгаруулж байхад автогаз хэрэглэдэг автомашиных ердөө 0,07 грамм байна.
Эх орондоо хайртай хүн гэдэг ойлголт нь гэр бүлдээ хайртай мөн өөртэй хайртай эрүүл орчинд амьдрахыг хүсдэг, эрүүл амьдарч буй хүмүүнийг хэлж байна. Тэгвэл бид энэ сэдвийг сайтар унших хэрэгтэй.
ТА Гэр бүлдээ хайртай , Эрүүл амьдрахыг хүсдэг БИ ч БАС
Автомашины бензиний шаталтаас ялгардаг утаа нь амьсгалын замын архаг өвчин хорт хавдар үүсгэх зүрх судас мэдрэл сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх хүүхдийн өсөлтийг зогсоох зэрэг үйлчилгээтэй 260 гаруй төрлийн хорт бодис агуулдаг байна. Хуучин машины яндангаас хүний биед хортой олон бодис ялгарна. Хүхэрт нүүрстөрөгч, олон цагирагт нүүрс устөрөгч, ацетон гээд л. Дээрх бодисууд бүгд хавдар үүсгэгчийн тоонд ордог. Мөн цусанд нэвчиж удмын санд нөлөөлөх хор нөлөөтэй. Эдгээр бодисоос гадна олон хортой элемент бензин болон түлшээр явдаг машины яндангаас гардаг. Өнөөдөр агаарын бохирдол уушиг муутгана гэж ярьснаас хэтрэхгүй байгаа. Төр засаг ч ганц гэр хорооллын яндангаас гарах утаанд санаа зовинож буй. Түлшний дутуу шаталтаас болж үүсдэг хамгийн хортой химийн элемент ялгарч хүний дархлалын системд нөлөөлнө, хавдар үүсгэх, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдгөөрөө зартай. Бид өвөл зунгүй олон цагаригт нүүрс устөрөгч, хар тугалгын ислээр амьсгалаад явж байна. Тэгэхлээр эрх бүхий байгууллагууд үүнд анхаарлаа хандуулах цаг нь болсон. Мөн дизель хөдөлгүүрт машины яндангаас алкролейн гэх бодис ялгарч байдаг. Энэ нь амьсгалын замын эрхтэн системийг гэмтээж байдаг. Гол бохирдуулагч бодисууд энэ. Улс орнууд бензин түлшээр ажилладаг машинаас дээрх хортой бодисууд ялгардаг гэдгийг нь хэдэн жилийн өмнөөс мэдээд аль болох бензинээс татгалзаж эхэлсэн. Хар тугалга бол хүнд металл. Хүүхдийн бие махбодь байнга өсч хөгжиж байдаг. Тиймээс гадны хорт бодисын нөлөөлөлд хүүхэд өртөмтгий. Хар тугалгад хордсон хүүхдийн яс сийрэгших, цочромтгой, зожиг болох, IQ буурч ой тогтоолт муудахад хүргэдэг. Хүүхэд ядрамтгай болж байгаа нь ч хар тугалгатай холбоотой. Өнөөдөр Монгол улсад ипортоор орж ирж байгаа бензин бүгд хар тугалгын агууламжтай. Тиймээс машины яндангаас энэ бодис ялгарч байгаа нь тодорхой юм. Манайх ч гэсэн бензинээс татгалзаж түлшний оронд байгаль экологид хор нөлөөгүй Автогазыг сонгож болох юм. Жолооч нар Автогазыг сонгосноор агаарын бохирдолыг бууруулж үр хүүхэд, гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө том алхам хийж буй хэрэг болно.
БИ Хэмнэлттэй амьдрахыг хүсэж байна
Автогаз нь бензинийг бодвол бүрэн шаталт явагддаг төдийгүй АЙ92 -оос 300 төгрөгийн хямд бөгөөд АЙ95 –аас илүү шаталт сайн бөгөөд чанартай юм. Бензин хөдөлгүүртэй бүх автомашин Автогаз хэрэглэж болно. Автогаз хэрэглэхээр шийдсэн бол гурван давуу талтай. Энэ нь агаарын бохирдол бууруулах, хэмнэлттэй түлш, шинэ технологи юм. Автогаз хэрэглэхээр бензинд зарцуулдаг байсан мөнгөнөөсөө өдөрт 4200 төгрөг. Сард 126000 төгрөг, жилд 1.5 сая төгрөг хэмнэнэ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ядаж нэг автомашинаа хийн түлшинд шилжүүлсэнээр жилд ялгарах хорт бодисын хэмжээг 100 кг –р буюу 65%-иар бууруулж чадна. Мөн Автогазыг автомашины банкнаас бензин шиг юүлж авна гэсэн ойлголт байдаггүй учир байгууллага шатахууны зардалаа хянах боломжтой болж, жолооч болон байгууллагын удирдлага хоорондын итгэлцэл хамтын ажиллагаа батжиж байгаа юм. Энэ бол хэмнэлт биш гэж үү. Улс орны хувьд ч томоохон хэмнэлт бий болно.

Бидэнд хууль эрхзүй орчин бүрдүүлж туслаач
Зарим улс орны төрөөс нэгдсэн бодлого гаргаж тэмцэж байгаа нь ч бий. Ядаж л 5-с дээш жил ашигласан машин импортлохгүй байх. Байгаль экологид хор нөлөөгүй машины татварыг тэглэх гээд л. Ер нь дэлхийн хэмжээнд хийсэн судалгаагаар хүний биед хортой элементүүд машины яндангаас, тэр тусмаа олон жил ашигласан хуучин машинаас гардаг нь тогтоогдсон. Тиймээс улс орнууд нилээд хэдэн жилийн өмнөөс хар тугалга ашигласан бензинийг ашиглах, ипортлох, үйлдвэрлэхийг хориглох шийдвэр гаргаад байгаа. Жнь: Филиппин, Малайз, АНУ, Сингапур зэрэг улс хар тугалга агуулсан түлш хэрэглэхийг бүрэн зогсоож чадсан. Үүнийг Монголд хэрэгжүүлж болох юм. Автогазаар ажилладаг машины татварыг тэглэснээр төсвийн орлогын бүрдүүлэлт багасахгүй нь нотлогдсон. Учир нь нэг машин жилдээ бензин болон автогазын хэрэглээний зөрүүнээс 1.5 сая төгрөгтэй тэнцэх валютыг хэмнэж байгаа юм. Энэ нэг машиныг хилээр оруулж ирэх гаалийн онцгой албан татвартай дүйцэж байна. Харин ч хэрэглэгчдэд агаарт хор хөнөөлгүй автогазаар ажилладга машины тоо олширч зөв соёлтой боловсон, хэмнэлттэй хэрэглээ бий болно. Цаашлаад хэрэглээний бусад дадал, заншилд нөлөөлж гэр хорооллын утаа багасна. Улмаар Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол багадаа 30% буурна гэж ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛЛЫН залуучууд үзэж байна.

No comments:

Post a Comment