Monday, October 26, 2009

Үндэсний үйлдвэрлэгчдийн барааг худалдан авсан иргэнд төлсөн НӨАТ-ын 50% -ийг буцаан өгдөг байя.

Сайн байна уу? Сайн, сайн байна уу.
Ингэж бодох зорилго нь юу вэ?
Ингэж бодох олон үндэс бий. Жишээ нь: Хэрэглэгчдэд Нэмэгдсэн өртгийн тодорхой хувийн буцаалтыг олгох нь Иргэд картын системд шилжих, Үндэсний үйлдвэрлэл хөгжих, далд эдийн засаг илрэх, авлигал багасах, мөнгөний эргэлт хурдсаж банкны тогтолцоо сайжрах, засгийн газрын амласан амлалтууд болох эх орны хишиг, хүүхдийн мөнгө, шинэ гэрлэгсдийн мөнгө, шинэ төрсөн хүүхдийн гэх мэт олон амлалтууд эзэндээ очих давуу боломжууд бүрдэнэ.
Иргэд картын системд шилжвэл мөнгөний эргэлт хурдсах нь ойлгомжтой гэхдээ Яагаад иргэд картын системд шилжинэ гэж?
Иргэд карт хэрэглэх гол хөшүүрэг нь худалдан авсан үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний Нэмэгдсэн өртгийн албан татварын 50 хувиа буцааж авдагт байгаад юм. Тайлбарлавал Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж улс орон хөгжинө. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь МҮХАҮТ –аас өгдөг 865 бар кодтой бүхий бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Иймд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг картаар худалдан авсан иргэний картын дансанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тал хувь нь орох боломжтой юм. Жишээ нь иргэн Бат дэлгүүрээс үндэсний үйлдвэрийн цүнхийг карт ашиглан 80 мянган төгрөгөөр худалдан авсан тохиолдолд 8000 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн татвар төлж, дансанд нь тал хувь нь болох 4000 төгрөг буцаан олгогдоно. Солонгос хүн яагаад солонгосын үйлдвэрийн бараагаа л авдаг юм бэ? Гэсэн асуулт нийгэмд их байдаг. Учир нь Солонгост үйлдвэрлэсэн бараагаа солонгос хүн худалдан авбал НӨАТ –ийн тодорхой хувь нь дансанд нь буцаан олгодогт байгаад юм.
Яагаад Далд эдийн засаг илрэнэ гэж бодсон бэ?
Иргэд НӨАТ-ийн хөнгөлөлт эдлэхийг хүсэхийн хирээр үйлдвэрлэгч, худалдаачдыг картын системд нэвтрэхийг шаардаж эхлэнэ. Хэн түрүүлж картын систем нэвтрүүлсэн тэр хүний бизнес эрэлттэй байх болно. Мэдээж бизнес эрхлэгчид хэрэглэгчээ алдахгүйн тулд картын систем нэвтрүүлснээр банктай холбогдох, далд эдийн засаг илэрэх, мөнгөний эргэлт хурдсах болно.
Авлигал биднийг их зовоодог яагаад авлигал багасна гэж үзэж байгаа вэ?
Нэмэгдсэн өртгийн албан татвар нь орлого, зарлагын уялдаа холбоог харуулахын зэрэгцээ далд эдийн засгийг ил гаргагч яахын аргагүй төрийн гол хэрэгсэл байдаг. Хэрэглэгчид картаар худалдаа хийж байгаа үед бизнесийн байгууллагын орлого, зарлага хянагдаж хууль бус мөнгөний гүйлгээ байхгүй болох, мөн авлигал өгдөг иргэдийн НӨАТ-ийн бүртгэл бий болно. Эдгээрээс харахад авлига авах хүсэлтэй хүн байхгүй болж, авлига өгдөг хүнд нь хууль бус мөнгө ч олдохгүй.
Засгийн Газрын амлалт НӨАТ-тай яагаад хамааралтай болж байна?
Иргэдийн орлого, зарлага хянагдах боломж бүрдэж, хэрэглээний түвшин бүртгэгдэж тогтоогдоно. Дундаж болон дундаас дээш орлого, зарлагатай иргэдэд хүүхдийн 3000 төгрөг хэрэггүй. Эмзэг ядуу иргэд нь хэрэглээний түвшингээрээ ялгагдсан байх учир зориулсан тусламж, дэмжлэг нь эзэндээ очих болно. Засгийн газрын энэ олон амлалт зарим бүлэг хэсэгтээ хэрэггүй зүйл гэдгийг олон хүн хэлдэг. Иймээс амласан амлалтаа бийлүүлж, эдийн засгаа сайжруулах хөшүүрэг бий болгоно гэдэгт найдаж байна.
Дүгнээд хэлэхэд юу гэж хэлэх вэ?
Аливаа улс орны аюулгүй байдал нь иргэдийн татвар төлж буй хэмжээтэй шууд холбоотой. Иймд иргэд татвар төлөх хөшүүрэг, урамшууллыг хамгийн түрүүнд бодож байх нь зах зээлийн нийгэмдэх төрийн бодлого юм. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нэмэгдүүлэх нь ямар ч зүйлийг шийдэхгүйг олон эдийн засагчид хэлж байгаа. Харин улс орны бодлого, шийдвэрээ уялдуулж хэрэглэгчдэд нэмэгдсэн өртгийн албан татварын тодорхой хэсгийг урамшуулал болгон өгөх нь хамгийн зөв шийдэл юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Жижиг, дунд үйлдвэрийн газрын харъяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих баянзүрх төвийн захирал Г.Нямдорж

3 comments:

  1. hehe manaihan tegvel saihan hagas uneer ni arhia avaad uugaad baih yum baina l daa. hehe

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Сонирхолтой сэдэв байна. Гэхдээ сайн бодох хэрэгтэй байх гэж бодогдлоо. Хэрэв би иргэн Бат байгаад 80.000төг-ны орлогодоо өмнө татвар төлдөггүй байсан гэвэл эрэлтийг төвлөрүүлэх үүднээс картын хэрэглэгчид бүртгүүлчихнэ.

    Тэгээд өөрөө түүхий эдийн татан авалтанд түүнийгээ ашиглаж хөнгөлөлт эдлээд, зарахдаа авсан хөнгөлөлтөөсөө хэтрүүлэхгүй татвар төлөхийг бодно. Ингэхээр татвараа шингээх үүднээс дор хаяж 85.000төг зарна. Өртгийн өөрчлөлт явсаар хятадын түүхий эд дээр тулаад, тэр нь хөдлөхгүй.

    Тэгээд түүхий эд импортлогч татвараа шингээн үнээ нэмэхэд дээшээ бүгд тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Харин зах дээр бол хямдаар борлуулна. Ингэхээр эргээд дээшээ Бат зах дээр бол 80.000төг-р зарж, зохицуулалт ажиллахгүй болно.

    Энэ зохицуулалт хэрэгжлээ гэхэд юмны үнэ доороосоо дээшээ өсч, өсөлтийн өөрчлөлт нь ЗГ-т татвар болж очино. Татвар нэмэгдэхэд төрийн оролцоо ч нэмэгдэнэ. ЗГ одоогийн зардлаа үр ашигтай зарцуулж чадчихвал Монголын үйлдвэрлэл сэргээд л ирнэ, гэхдээ одоохондоо тийм үр дүнг харагдахгүй л байна.

    Тэгээд энэ бүх ачаа нь эцсийн хэрэглэгч дээр тусах болж байна. Гэтэл эцсийн хэрэглэгч хөнгөлөлт эдлэх нэртэй татвар нэмж төлөхөөр хямд импортын барааг сонгож эхэлнэ. Гэтэл импортлогчид ЗГ-т очиж байгаа татварын хэмжээгээр үнээ нэмчихвэл, үндэсний үйлдвэрлэл хэвэндээ, харин импортлогчдийн ашиг зузаарч, энэ нь эргээд үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадамжийг бууруулна.

    Сайн тал нь үнэхээр төлбөр тооцоо цахимжвал далд эдийн засаг буурч, урт хугацаандаа Монголын эдийн засагт сайнаар нөлөөлөх ч амаргүй байдаг байх л даа. Магадгүй найз нь зарим зүйлсийг дутуу бодож байж болох юм.

    ReplyDelete