Wednesday, December 23, 2009

Миний машин УИХ-ын гишүүний машинаас илүү

ТА Ч МАШИНТАЙ БИ Ч МАШИНТАЙ.
Автомашины хортой утаа агаарын бохирдолд хувь нэмрээ багагүй оруулж байна. Жолооч нар дасал болсон бензин дизелийн хэрэглээнээсээ салж чадахгүй. Нийслэлийн агаарын бохирдолын 30 гаруй хувийг автомашины хорт утаа эзэлж байна.
нийслэлд 120 гаруй мянган автомашин бүртгэлтэй. Өнгөрсөн жилийн авто техникийн улсын үзлэг тооллогод хамрагдсан нийслэлийн 106,8 мянган машины 75525 нь буюу 70,7% нь бензинээр ажилладаг. Харин 30846 нь бензинээс ч илүү хортой дизель хөдөлгүүртэй байхад ердөө л 514 ширхэг авто машин хийн түлшээр явдаг байна. Бензинээр ажилладаг нэг авто машин ганц минутын дотор 1000-2500 литр агаарыг бохирдуулж байна. Бензинээр явдаг төмөр хүлэг нэг км-т 0,93 грамм нүүрсхүчлийн дан исэл ялгаруулж байхад автогаз хэрэглэдэг автомашиных ердөө 0,07 грамм байна.
Эх орондоо хайртай хүн гэдэг ойлголт нь гэр бүлдээ хайртай мөн өөртэй хайртай эрүүл орчинд амьдрахыг хүсдэг, эрүүл амьдарч буй хүмүүнийг хэлж байна. Тэгвэл бид энэ сэдвийг сайтар унших хэрэгтэй.
ТА Гэр бүлдээ хайртай , Эрүүл амьдрахыг хүсдэг БИ ч БАС
Автомашины бензиний шаталтаас ялгардаг утаа нь амьсгалын замын архаг өвчин хорт хавдар үүсгэх зүрх судас мэдрэл сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх хүүхдийн өсөлтийг зогсоох зэрэг үйлчилгээтэй 260 гаруй төрлийн хорт бодис агуулдаг байна. Хуучин машины яндангаас хүний биед хортой олон бодис ялгарна. Хүхэрт нүүрстөрөгч, олон цагирагт нүүрс устөрөгч, ацетон гээд л. Дээрх бодисууд бүгд хавдар үүсгэгчийн тоонд ордог. Мөн цусанд нэвчиж удмын санд нөлөөлөх хор нөлөөтэй. Эдгээр бодисоос гадна олон хортой элемент бензин болон түлшээр явдаг машины яндангаас гардаг. Өнөөдөр агаарын бохирдол уушиг муутгана гэж ярьснаас хэтрэхгүй байгаа. Төр засаг ч ганц гэр хорооллын яндангаас гарах утаанд санаа зовинож буй. Түлшний дутуу шаталтаас болж үүсдэг хамгийн хортой химийн элемент ялгарч хүний дархлалын системд нөлөөлнө, хавдар үүсгэх, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдгөөрөө зартай. Бид өвөл зунгүй олон цагаригт нүүрс устөрөгч, хар тугалгын ислээр амьсгалаад явж байна. Тэгэхлээр эрх бүхий байгууллагууд үүнд анхаарлаа хандуулах цаг нь болсон. Мөн дизель хөдөлгүүрт машины яндангаас алкролейн гэх бодис ялгарч байдаг. Энэ нь амьсгалын замын эрхтэн системийг гэмтээж байдаг. Гол бохирдуулагч бодисууд энэ. Улс орнууд бензин түлшээр ажилладаг машинаас дээрх хортой бодисууд ялгардаг гэдгийг нь хэдэн жилийн өмнөөс мэдээд аль болох бензинээс татгалзаж эхэлсэн. Хар тугалга бол хүнд металл. Хүүхдийн бие махбодь байнга өсч хөгжиж байдаг. Тиймээс гадны хорт бодисын нөлөөлөлд хүүхэд өртөмтгий. Хар тугалгад хордсон хүүхдийн яс сийрэгших, цочромтгой, зожиг болох, IQ буурч ой тогтоолт муудахад хүргэдэг. Хүүхэд ядрамтгай болж байгаа нь ч хар тугалгатай холбоотой. Өнөөдөр Монгол улсад ипортоор орж ирж байгаа бензин бүгд хар тугалгын агууламжтай. Тиймээс машины яндангаас энэ бодис ялгарч байгаа нь тодорхой юм. Манайх ч гэсэн бензинээс татгалзаж түлшний оронд байгаль экологид хор нөлөөгүй Автогазыг сонгож болох юм. Жолооч нар Автогазыг сонгосноор агаарын бохирдолыг бууруулж үр хүүхэд, гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө том алхам хийж буй хэрэг болно.
БИ Хэмнэлттэй амьдрахыг хүсэж байна
Автогаз нь бензинийг бодвол бүрэн шаталт явагддаг төдийгүй АЙ92 -оос 300 төгрөгийн хямд бөгөөд АЙ95 –аас илүү шаталт сайн бөгөөд чанартай юм. Бензин хөдөлгүүртэй бүх автомашин Автогаз хэрэглэж болно. Автогаз хэрэглэхээр шийдсэн бол гурван давуу талтай. Энэ нь агаарын бохирдол бууруулах, хэмнэлттэй түлш, шинэ технологи юм. Автогаз хэрэглэхээр бензинд зарцуулдаг байсан мөнгөнөөсөө өдөрт 4200 төгрөг. Сард 126000 төгрөг, жилд 1.5 сая төгрөг хэмнэнэ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ядаж нэг автомашинаа хийн түлшинд шилжүүлсэнээр жилд ялгарах хорт бодисын хэмжээг 100 кг –р буюу 65%-иар бууруулж чадна. Мөн Автогазыг автомашины банкнаас бензин шиг юүлж авна гэсэн ойлголт байдаггүй учир байгууллага шатахууны зардалаа хянах боломжтой болж, жолооч болон байгууллагын удирдлага хоорондын итгэлцэл хамтын ажиллагаа батжиж байгаа юм. Энэ бол хэмнэлт биш гэж үү. Улс орны хувьд ч томоохон хэмнэлт бий болно.

Бидэнд хууль эрхзүй орчин бүрдүүлж туслаач
Зарим улс орны төрөөс нэгдсэн бодлого гаргаж тэмцэж байгаа нь ч бий. Ядаж л 5-с дээш жил ашигласан машин импортлохгүй байх. Байгаль экологид хор нөлөөгүй машины татварыг тэглэх гээд л. Ер нь дэлхийн хэмжээнд хийсэн судалгаагаар хүний биед хортой элементүүд машины яндангаас, тэр тусмаа олон жил ашигласан хуучин машинаас гардаг нь тогтоогдсон. Тиймээс улс орнууд нилээд хэдэн жилийн өмнөөс хар тугалга ашигласан бензинийг ашиглах, ипортлох, үйлдвэрлэхийг хориглох шийдвэр гаргаад байгаа. Жнь: Филиппин, Малайз, АНУ, Сингапур зэрэг улс хар тугалга агуулсан түлш хэрэглэхийг бүрэн зогсоож чадсан. Үүнийг Монголд хэрэгжүүлж болох юм. Автогазаар ажилладаг машины татварыг тэглэснээр төсвийн орлогын бүрдүүлэлт багасахгүй нь нотлогдсон. Учир нь нэг машин жилдээ бензин болон автогазын хэрэглээний зөрүүнээс 1.5 сая төгрөгтэй тэнцэх валютыг хэмнэж байгаа юм. Энэ нэг машиныг хилээр оруулж ирэх гаалийн онцгой албан татвартай дүйцэж байна. Харин ч хэрэглэгчдэд агаарт хор хөнөөлгүй автогазаар ажилладга машины тоо олширч зөв соёлтой боловсон, хэмнэлттэй хэрэглээ бий болно. Цаашлаад хэрэглээний бусад дадал, заншилд нөлөөлж гэр хорооллын утаа багасна. Улмаар Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол багадаа 30% буурна гэж ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛЛЫН залуучууд үзэж байна.

Monday, October 26, 2009

Үндэсний үйлдвэрлэгчдийн барааг худалдан авсан иргэнд төлсөн НӨАТ-ын 50% -ийг буцаан өгдөг байя.

Сайн байна уу? Сайн, сайн байна уу.
Ингэж бодох зорилго нь юу вэ?
Ингэж бодох олон үндэс бий. Жишээ нь: Хэрэглэгчдэд Нэмэгдсэн өртгийн тодорхой хувийн буцаалтыг олгох нь Иргэд картын системд шилжих, Үндэсний үйлдвэрлэл хөгжих, далд эдийн засаг илрэх, авлигал багасах, мөнгөний эргэлт хурдсаж банкны тогтолцоо сайжрах, засгийн газрын амласан амлалтууд болох эх орны хишиг, хүүхдийн мөнгө, шинэ гэрлэгсдийн мөнгө, шинэ төрсөн хүүхдийн гэх мэт олон амлалтууд эзэндээ очих давуу боломжууд бүрдэнэ.
Иргэд картын системд шилжвэл мөнгөний эргэлт хурдсах нь ойлгомжтой гэхдээ Яагаад иргэд картын системд шилжинэ гэж?
Иргэд карт хэрэглэх гол хөшүүрэг нь худалдан авсан үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний Нэмэгдсэн өртгийн албан татварын 50 хувиа буцааж авдагт байгаад юм. Тайлбарлавал Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж улс орон хөгжинө. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь МҮХАҮТ –аас өгдөг 865 бар кодтой бүхий бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Иймд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг картаар худалдан авсан иргэний картын дансанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тал хувь нь орох боломжтой юм. Жишээ нь иргэн Бат дэлгүүрээс үндэсний үйлдвэрийн цүнхийг карт ашиглан 80 мянган төгрөгөөр худалдан авсан тохиолдолд 8000 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн татвар төлж, дансанд нь тал хувь нь болох 4000 төгрөг буцаан олгогдоно. Солонгос хүн яагаад солонгосын үйлдвэрийн бараагаа л авдаг юм бэ? Гэсэн асуулт нийгэмд их байдаг. Учир нь Солонгост үйлдвэрлэсэн бараагаа солонгос хүн худалдан авбал НӨАТ –ийн тодорхой хувь нь дансанд нь буцаан олгодогт байгаад юм.
Яагаад Далд эдийн засаг илрэнэ гэж бодсон бэ?
Иргэд НӨАТ-ийн хөнгөлөлт эдлэхийг хүсэхийн хирээр үйлдвэрлэгч, худалдаачдыг картын системд нэвтрэхийг шаардаж эхлэнэ. Хэн түрүүлж картын систем нэвтрүүлсэн тэр хүний бизнес эрэлттэй байх болно. Мэдээж бизнес эрхлэгчид хэрэглэгчээ алдахгүйн тулд картын систем нэвтрүүлснээр банктай холбогдох, далд эдийн засаг илэрэх, мөнгөний эргэлт хурдсах болно.
Авлигал биднийг их зовоодог яагаад авлигал багасна гэж үзэж байгаа вэ?
Нэмэгдсэн өртгийн албан татвар нь орлого, зарлагын уялдаа холбоог харуулахын зэрэгцээ далд эдийн засгийг ил гаргагч яахын аргагүй төрийн гол хэрэгсэл байдаг. Хэрэглэгчид картаар худалдаа хийж байгаа үед бизнесийн байгууллагын орлого, зарлага хянагдаж хууль бус мөнгөний гүйлгээ байхгүй болох, мөн авлигал өгдөг иргэдийн НӨАТ-ийн бүртгэл бий болно. Эдгээрээс харахад авлига авах хүсэлтэй хүн байхгүй болж, авлига өгдөг хүнд нь хууль бус мөнгө ч олдохгүй.
Засгийн Газрын амлалт НӨАТ-тай яагаад хамааралтай болж байна?
Иргэдийн орлого, зарлага хянагдах боломж бүрдэж, хэрэглээний түвшин бүртгэгдэж тогтоогдоно. Дундаж болон дундаас дээш орлого, зарлагатай иргэдэд хүүхдийн 3000 төгрөг хэрэггүй. Эмзэг ядуу иргэд нь хэрэглээний түвшингээрээ ялгагдсан байх учир зориулсан тусламж, дэмжлэг нь эзэндээ очих болно. Засгийн газрын энэ олон амлалт зарим бүлэг хэсэгтээ хэрэггүй зүйл гэдгийг олон хүн хэлдэг. Иймээс амласан амлалтаа бийлүүлж, эдийн засгаа сайжруулах хөшүүрэг бий болгоно гэдэгт найдаж байна.
Дүгнээд хэлэхэд юу гэж хэлэх вэ?
Аливаа улс орны аюулгүй байдал нь иргэдийн татвар төлж буй хэмжээтэй шууд холбоотой. Иймд иргэд татвар төлөх хөшүүрэг, урамшууллыг хамгийн түрүүнд бодож байх нь зах зээлийн нийгэмдэх төрийн бодлого юм. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нэмэгдүүлэх нь ямар ч зүйлийг шийдэхгүйг олон эдийн засагчид хэлж байгаа. Харин улс орны бодлого, шийдвэрээ уялдуулж хэрэглэгчдэд нэмэгдсэн өртгийн албан татварын тодорхой хэсгийг урамшуулал болгон өгөх нь хамгийн зөв шийдэл юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Жижиг, дунд үйлдвэрийн газрын харъяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих баянзүрх төвийн захирал Г.Нямдорж

Sunday, October 25, 2009

Жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл.

Засгийн газраас 2009 оныг үйллвэржилтийн жил болгон зарласан. 2009 он улиран одоход сар гарны хугацаа үлдлээ. Энэ жил Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх 30 тэр бум төгрөгийн зээл гаргасан нь орон нутаг болон Улаанбаатарт нилээдгүй шинэ үйлдвэрийг бий болгож, эргэлтийн хөрөнгөгүй үйлдвэрүүдийг сэргээлээ. Улсын хэмжээгээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй 150 тэр бум төгрөг байдаг, үүнээс 30 төрбумыг нь хөнгөлөлттэй зээлээр өгч байгаа нь 5 хүн дутмын нэг нь зээлээ авч байгаатай утга нэгэн юм.
Улаанбаатар хотын иргэд зээлээ авч чадахгүй байгаа нөхцөл нь:
1. Төсөл нь шаардлага хангахгүй.
2. Барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй.
3. Банк, төрийн байгууллагын зарим мэргэжилтний буруутай үйл ажиллагаа юм.
Харин зээл авахад нь туслаж, дэмждэг байгууллага байдаг нь сайшаалтай.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйдвэрийн газрын харъяа Баянзүрх, Сонгино хайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүд Бизнес эрхлэгчдэд, бизнес эрхлэхийг хүссэн иргэнд бизнесийн дадлага чадварын сургалтыг явуулах, Бизнес инкубацийн үйлчилгээ, мэдээлэл, зөвлөөгөөний үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Одоо хийгдэж буй болон цаашид хийгдэх ажил

1. БЗД-ийн бичил бизнес эрхлэгчдийн судалгааг хороо бүрээр авч, нийслэлийн бизнес эрхлэгчдийн мэдээллийн санд оруулах.

2. БЗД-ийн хороо бүрт бизнес эрхлэгч иргэдэд аж ахуй эрхлэлтийн сургалтын тогтолцоо бүрдүүлж, сургалтуудыг зохион байгуулах.

3. БЗД-ийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварын судалгааг авч салбар бүрээр дүгнэлт гаргах, дүүрэгт хөгжих бололцоотой үйлдвэрлэл болон бүтээгдэхүүн ажил үйлчилгээг тодорхойлох.

4. Арьч шир, хатгамалын үйлдвэрлэлийн 2 чиглэлд загвар менежмент боловсруулж, брэнд бүтээгдэхүүнтэй болгох.

5. Бизнес төсөл боловсруулах программ хангамж CD бүхий гарын авлага боловсруулж хэвлэх.

6. Business guide book боловсруулах. /Оролого зардлын бүртгэлийн дэвтэр, өрхийн хөгжлийн дэвтэр, гэх мэт цуврал боловсруулах/.



Tuesday, July 7, 2009

Глобал сиө д орсноо ч бичээгүй юм байна.

Энэ л өдөр ...
Тэмцээн дуусаад нилээдгүй хоносон ч уг тэмцээнд хэрхэн оролцсон сэтгэгдэл байна.
Энэ тэмцээн нь асар богино хугацаанд бизнесийн удирдлагын магистрт дахин суралцсан юм шиг сэтгэгдэл төрүүлж чадсан нь суралцах зүйл ихтэй мэдүүштэй тэмцээн байлаа. Нийт Зургаан даалгавар өгөгдсөн. Даалгаврын гүйцэтгэх хугацаа долоо хоног. 16 шилдэг залуу хоорондоо өрсөлдөхийн хажуугаар баг болон нэгдэж чадаж байгаа нь хэн бүхэнд туршлага болно. Нэгдэж эс чадваас тоглоомноос хасагдах магадлал ихтэй. ингээд тэмцээний талаар оруулая.
1-р даалгавар: Гантулга ахлагчтай 100% багийн гишүүн. Эхний ялалтаа 2 онооны зөрүүгээр ялж авлаа.
2-р даалгавар: Ууганболд ахлагчтай ПИРАМИД багийн гишүүн. Хоёрдахь ялалтаа 40 гаран онооны зөрүүтэй яллаа.
3-р даалгавар: ГАРЦ багийн ахлагч болон удирдаж, 2 онооны зөрүүтэй ялснаар гуравдахь ялалтаа авлаа.
4-р даалгавар: Хүрэлчулуун ахлагчтай ЭЛЕКСТЕР багийн гишүүн болж 27 онооны зөрүүтэй ялснаар дөрөвдэхь ялалтаа авлаа.
5-р даалгавар: Нурбол ахлагчтай НОГООН ДЭЛХИЙ багийн гишүүн болж, 5-н онооны зөрүүтэй ялснаар тавдахь ялалтаа авлаа.
6-р даалгавар: НОГООН ДЭЛХИЙ багийн ахлагч болон удирдаж, 0,67 онооны зөрүүтэй ялагдсан гэдэг сонин хэрнээ хачирхалтай хариу сонссоноор анх удаагаа ялагдлаа.
Нуулгүй хэлэхэд миний бие сүүлийн даалгаварт ялагдсан ч түрүүлнэ гэдэгтээ итгэсэн билээ. Мөн Сүүлийн даалгавар дээр Гантулга, Ууганболд, Эрдэнэболд, Одончимэг найзууд маань хүрэлцэн ирж тусалсан. Эдгээр залуучуудынхаа тус нэмэр, эрч хүчийг алдахгүй тулд маш сайн ажиллахыг хичээж сүүлийн даалгаврыг маш амжилттай гүйцэтгэсэн билээ. Гэвч сүүлийн даалгавар дээр ялагдаж, багийн гишүүдийн санал ч аваагүй маань миний хир ажиллаж байсныг харуулж надад урам өгч байсан юм.Харин Ерөнхий шүүгчийн саналаар хасагдах шийдвэр гарснаар хамгийн сүүлийн даалгавар дээр бүдэрснээ ойлголоо. Ингээд үлдсэн зургаан залуугаас Нурбол нэгдүгээрт орж, Хүрэлчулуун хоёрдугаарт орж, Гэрэлээ гуравдугаарт орсноор Глобал сиө тэмцээн дууслаа.
2 өдрийн дараа яамнаас баяртай мэдээ ирсэн нь ХХААХҮЯ-ны Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих БаянЗүрх Төвийн даргаар томилогдож ажиллахаар болсон явдал юм. Цаашид Жижиг Дунд Үйлдвэр эрхлэхийг хүсэж байгаа хүмүүст туслах ажилаа үргэлжлүүлэхээр болж байна. Манай байгууллагын үйл ажиллагаа нь Бизнесийн дадлага чадварын сургалт, бизнесийн зөвлөгөө, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэн зээл санхүүжилттэй нь шууд холбон өгөх зорилго бүхий байгууллага юм.

Friday, May 8, 2009

ЭНЭ Л ӨДӨР... Хөтөлбөрт зардал

Сайн байна уу?
Та бүгд анзаарсан бол энэ өдөрлөгийг зохион байгуулахад тодорхой зардал гарч байгаа. Бид эхний удаа хүсмүүст энэ өдөрлөгийг хүртээмжтэй байлгах зорилгоор өртгөө нөхөх төлбөрийг оролцогчидоос авахаар шийдвэрлэлээ. Энэ удаагийн хөтөлбөрт оролцох урилга 50'000 төгрөг бөгөөд дараагийн хөтөлбөр 150'000 төгрөг болох юм. Учир нь бид сэтгэлзүйн чиглэлийн эрдэмтэдийг эхний удаа хөнгөлөлттэй нөхцлөөр лекц уншихыг урьсан байгаа.

Та бүгдэд хэрхэн урилга хүргэж өгөх талаар мэдээллээ явуулна уу.
Нэр, нас, утасны дугаарыг явуулахад хангалттай. Урилгыг хүргэж өгөх болно.