Monday, October 26, 2009

Үндэсний үйлдвэрлэгчдийн барааг худалдан авсан иргэнд төлсөн НӨАТ-ын 50% -ийг буцаан өгдөг байя.

Сайн байна уу? Сайн, сайн байна уу.
Ингэж бодох зорилго нь юу вэ?
Ингэж бодох олон үндэс бий. Жишээ нь: Хэрэглэгчдэд Нэмэгдсэн өртгийн тодорхой хувийн буцаалтыг олгох нь Иргэд картын системд шилжих, Үндэсний үйлдвэрлэл хөгжих, далд эдийн засаг илрэх, авлигал багасах, мөнгөний эргэлт хурдсаж банкны тогтолцоо сайжрах, засгийн газрын амласан амлалтууд болох эх орны хишиг, хүүхдийн мөнгө, шинэ гэрлэгсдийн мөнгө, шинэ төрсөн хүүхдийн гэх мэт олон амлалтууд эзэндээ очих давуу боломжууд бүрдэнэ.
Иргэд картын системд шилжвэл мөнгөний эргэлт хурдсах нь ойлгомжтой гэхдээ Яагаад иргэд картын системд шилжинэ гэж?
Иргэд карт хэрэглэх гол хөшүүрэг нь худалдан авсан үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний Нэмэгдсэн өртгийн албан татварын 50 хувиа буцааж авдагт байгаад юм. Тайлбарлавал Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж улс орон хөгжинө. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь МҮХАҮТ –аас өгдөг 865 бар кодтой бүхий бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Иймд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг картаар худалдан авсан иргэний картын дансанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тал хувь нь орох боломжтой юм. Жишээ нь иргэн Бат дэлгүүрээс үндэсний үйлдвэрийн цүнхийг карт ашиглан 80 мянган төгрөгөөр худалдан авсан тохиолдолд 8000 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн татвар төлж, дансанд нь тал хувь нь болох 4000 төгрөг буцаан олгогдоно. Солонгос хүн яагаад солонгосын үйлдвэрийн бараагаа л авдаг юм бэ? Гэсэн асуулт нийгэмд их байдаг. Учир нь Солонгост үйлдвэрлэсэн бараагаа солонгос хүн худалдан авбал НӨАТ –ийн тодорхой хувь нь дансанд нь буцаан олгодогт байгаад юм.
Яагаад Далд эдийн засаг илрэнэ гэж бодсон бэ?
Иргэд НӨАТ-ийн хөнгөлөлт эдлэхийг хүсэхийн хирээр үйлдвэрлэгч, худалдаачдыг картын системд нэвтрэхийг шаардаж эхлэнэ. Хэн түрүүлж картын систем нэвтрүүлсэн тэр хүний бизнес эрэлттэй байх болно. Мэдээж бизнес эрхлэгчид хэрэглэгчээ алдахгүйн тулд картын систем нэвтрүүлснээр банктай холбогдох, далд эдийн засаг илэрэх, мөнгөний эргэлт хурдсах болно.
Авлигал биднийг их зовоодог яагаад авлигал багасна гэж үзэж байгаа вэ?
Нэмэгдсэн өртгийн албан татвар нь орлого, зарлагын уялдаа холбоог харуулахын зэрэгцээ далд эдийн засгийг ил гаргагч яахын аргагүй төрийн гол хэрэгсэл байдаг. Хэрэглэгчид картаар худалдаа хийж байгаа үед бизнесийн байгууллагын орлого, зарлага хянагдаж хууль бус мөнгөний гүйлгээ байхгүй болох, мөн авлигал өгдөг иргэдийн НӨАТ-ийн бүртгэл бий болно. Эдгээрээс харахад авлига авах хүсэлтэй хүн байхгүй болж, авлига өгдөг хүнд нь хууль бус мөнгө ч олдохгүй.
Засгийн Газрын амлалт НӨАТ-тай яагаад хамааралтай болж байна?
Иргэдийн орлого, зарлага хянагдах боломж бүрдэж, хэрэглээний түвшин бүртгэгдэж тогтоогдоно. Дундаж болон дундаас дээш орлого, зарлагатай иргэдэд хүүхдийн 3000 төгрөг хэрэггүй. Эмзэг ядуу иргэд нь хэрэглээний түвшингээрээ ялгагдсан байх учир зориулсан тусламж, дэмжлэг нь эзэндээ очих болно. Засгийн газрын энэ олон амлалт зарим бүлэг хэсэгтээ хэрэггүй зүйл гэдгийг олон хүн хэлдэг. Иймээс амласан амлалтаа бийлүүлж, эдийн засгаа сайжруулах хөшүүрэг бий болгоно гэдэгт найдаж байна.
Дүгнээд хэлэхэд юу гэж хэлэх вэ?
Аливаа улс орны аюулгүй байдал нь иргэдийн татвар төлж буй хэмжээтэй шууд холбоотой. Иймд иргэд татвар төлөх хөшүүрэг, урамшууллыг хамгийн түрүүнд бодож байх нь зах зээлийн нийгэмдэх төрийн бодлого юм. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нэмэгдүүлэх нь ямар ч зүйлийг шийдэхгүйг олон эдийн засагчид хэлж байгаа. Харин улс орны бодлого, шийдвэрээ уялдуулж хэрэглэгчдэд нэмэгдсэн өртгийн албан татварын тодорхой хэсгийг урамшуулал болгон өгөх нь хамгийн зөв шийдэл юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Жижиг, дунд үйлдвэрийн газрын харъяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих баянзүрх төвийн захирал Г.Нямдорж

Sunday, October 25, 2009

Жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл.

Засгийн газраас 2009 оныг үйллвэржилтийн жил болгон зарласан. 2009 он улиран одоход сар гарны хугацаа үлдлээ. Энэ жил Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх 30 тэр бум төгрөгийн зээл гаргасан нь орон нутаг болон Улаанбаатарт нилээдгүй шинэ үйлдвэрийг бий болгож, эргэлтийн хөрөнгөгүй үйлдвэрүүдийг сэргээлээ. Улсын хэмжээгээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй 150 тэр бум төгрөг байдаг, үүнээс 30 төрбумыг нь хөнгөлөлттэй зээлээр өгч байгаа нь 5 хүн дутмын нэг нь зээлээ авч байгаатай утга нэгэн юм.
Улаанбаатар хотын иргэд зээлээ авч чадахгүй байгаа нөхцөл нь:
1. Төсөл нь шаардлага хангахгүй.
2. Барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй.
3. Банк, төрийн байгууллагын зарим мэргэжилтний буруутай үйл ажиллагаа юм.
Харин зээл авахад нь туслаж, дэмждэг байгууллага байдаг нь сайшаалтай.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйдвэрийн газрын харъяа Баянзүрх, Сонгино хайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүд Бизнес эрхлэгчдэд, бизнес эрхлэхийг хүссэн иргэнд бизнесийн дадлага чадварын сургалтыг явуулах, Бизнес инкубацийн үйлчилгээ, мэдээлэл, зөвлөөгөөний үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Одоо хийгдэж буй болон цаашид хийгдэх ажил

1. БЗД-ийн бичил бизнес эрхлэгчдийн судалгааг хороо бүрээр авч, нийслэлийн бизнес эрхлэгчдийн мэдээллийн санд оруулах.

2. БЗД-ийн хороо бүрт бизнес эрхлэгч иргэдэд аж ахуй эрхлэлтийн сургалтын тогтолцоо бүрдүүлж, сургалтуудыг зохион байгуулах.

3. БЗД-ийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварын судалгааг авч салбар бүрээр дүгнэлт гаргах, дүүрэгт хөгжих бололцоотой үйлдвэрлэл болон бүтээгдэхүүн ажил үйлчилгээг тодорхойлох.

4. Арьч шир, хатгамалын үйлдвэрлэлийн 2 чиглэлд загвар менежмент боловсруулж, брэнд бүтээгдэхүүнтэй болгох.

5. Бизнес төсөл боловсруулах программ хангамж CD бүхий гарын авлага боловсруулж хэвлэх.

6. Business guide book боловсруулах. /Оролого зардлын бүртгэлийн дэвтэр, өрхийн хөгжлийн дэвтэр, гэх мэт цуврал боловсруулах/.